ХХААХҮЯ: Жимс,нарийн ногоо шинэ жилээр тасалдахгүй,нийлүүлэлт хэвийн байна

Бид бүхэн шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Шинэ жилийн баярын хүнсэнд нарийн ногоо хэрэглэх хэрэглэгчид улам бүр өссөөр байгаа. Хятадын тал хилээ хааснаас болж бүх төрлийн бүтээгдэхүүн тасалдах болсон. Тэр дундаа нарийн ногоо тасалдсаны улмаас үнэ нь багагүй нэмэгдээд байна.  

Нарийн ногооны импорт болон цаашид хэрхэх талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс мэдээлэл авлаа. 

-Гаалийн мэдэгдлээр Эрээнээс хүнсний ногоо, жимс татан авдаг 98 аж ахуйн нэгж байдаг.  

Тээврийн гацалтаас болоод зардал өссөн, Эрээний тал хилээ хааснаас үнийн өсөлтөөс гадна нийлүүлэлтгүй болж эхэлсэн. Бид иргэдийн хүнсний хэрэгцээ болон нийтийн хоолны үйлчилгээг хэвийн явуулахад дэм болохын тулд нийлүүлэлтийг тогтворжуулах алхмууд хийсэн.  

Тухайлбал өнгөрсөн сард 93 вагон ногоо оруулах зөвшөөрөл авсан бол энэ сард 120 вагон орж ирнэ. Үүний үндсэн дээр нарийн ногооны үнэ хямдарч, есдүгээр сарынхаа үнэ рүү буусан. Бүр буухгүй байгаа шалтгаан нь Хятадын талд короновирус болон дотоодын тээврээс шалтгаалаад ногооны үнэ өсжээ. 

Ногоо тээвэрлэхэд бэрхшээлүүд гарч байгаа. Тухайлбал өмнө нь хөргүүртэй машинаар тээвэрлэж авчирдаг байсан бол одоо вагонаар авчирч байна. Тусгай зориулалтын вагон байхгүй учраас тээвэрлэхэд хөлдөх магадлалтай байдаг. Тиймээс нарийн ногоогоо давхар хөнжлөн дулаалгатай авчирч байна.  

Энэ сар гарснаас хойш нийт 39 вагоноор жимс, хүнсний ногоо оруулж ирсэн. Жимс, нарийн ногоо шинэ жилээр тасалдахгүй, нийлүүлэлт хэвийн байна. Эх сурвалж: gogo.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.