Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан төлөөлөл Орхон аймагт ажиллалаа

 

Соёлын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чимэдлхам, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хүмүүс манай аймгийн зарим соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. 

Түүнчлэн “Соёл урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” бүсчилсэн уулзалтыг Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулав. 

Соёлын яамны төлөөллийг өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Орхон аймгийн Соёлын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Отгонбаяр нар хүлээн авч уулзаж Орхон аймагт хэрэгжиж буй соёлын бодлогын талаар ярилцаж санал солилцлоо. 

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборт “Монгол Монголоороо” сэдэвт аялгуут лекцийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх доктор, профессор Д.Бум-Очир, Монгол улсын Ардын багш, ШУГЗ С.Дулам, “Хөсөгтөн” хамтлаг хүрэлцэн ирж оролцож байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.