Бэлтгэл офицеруудыг зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагналаа

Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Эрдэнэт хотын 45 жилийн тэгш ой тохиож байгаа билээ. 

Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Эрдэнэт хотыг бүтээн босгох, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан манай аймгийн 142 офицер ахлагч нар шагнагдсан. 

  Өнөөдөр бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер ахлагч нарт Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнагдсаныг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Монгол цэргийн холбооны Орхон аймгийн салбарын тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Батсуурь нар гардуулан өглөө.  

Өнөөдрийн энэхүү арга хэмжээг Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол цэргийн холбоо хамтран зохион байгууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.