Эрээн-Замын-Үүд хилийн боомтоор иргэдийн ачаа тээврээс нэгийг ч үлдээхгүй татан авна

Эрээн-Замын-Үүд боомтоор ачаа нэвтрүүлж эхэлсэн талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Уг мэдээлэлд "Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний (жолоочийн) оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлын зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангасан.

2021 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгааллын шинэ зохион байгуулалт дор хоёр улсын хилээр ачаа бараа, Эрээн боомтод ачаатай байгаа 150 автомашин, хилийн дундын бүсэд саатсан манай улсын иргэдийн өмчлөлийн ачаатай болон ачаагүй 28 автомашин, хятад улсаас худалдан авсан ч хил дээр хүлээгдэж байсан уул уурхайн 10 хүнд машин механизм, жип ангиллын шинэ 16 автомашиныг хилээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Эхний ээлжид Эрээн хотод түр саатсан манай улсын иргэдийн эзэмшлийн 150 ачааны автомашин, уул уурхайн машин механизмаас өчигдөр Хятадын талаас хилийн 0 цэг дээр байршуулсныг хүйтний улиралтай холбогдуулан манай хил гаалийнхан аль болох цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллан шөнийн 23:00 цаг хүртэл Замын-Үүдээр нэвтрүүлсэн байна.

Өнөөдөр маргаашдаа багтаан үлдсэн ачааны машин, өөрөө явагч механизмыг энэ журмаар татан авч дууссаны дараа цаашдаа өдөрт 50 ачаатай чингэлгийг хоёр талын хилийн боомтоор гаргах, байнгын ажиллагаанд оруулах байдлаар ажиллах юм.

Ийнхүү цөөнгүй хоног саатсан ачаа бараа, машин механизм, техник тоног төхөөрөмж Эрээн-Замын-Үүдийн боомтоор нэвтэрч эхэллээ" гэсэн байна.  

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн алба 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.