Засаг дарга С.Батжаргалын санаачлагаар Эрдэнэт хотод 450 инженер чуулна

Аймгийн Засаг дарга С.Батжаргалын санаачилгаар энэ сарын 15 нд Эрдэнэт хотод “Эрдэнэт 45” 450 инженерийн зөвлөгөөн болно. 

Зөвлөгөөнд  Эрдэнэт Ус, ЭБЦТС, ХББЗА, ХЗА, “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт ДЦС зэрэг хотын дэд бүтцийн амин чухал асуудлыг хариуцдаг инженерүүд болон хувийн хэвшлийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд оролцоно. Аливаа хотын хөгжил нь инженерийн дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Иймд хотын өнгөрсөн  болон одоо ирээдүйн хөгжлийг ярихын тулд инженерийн салбарыг онцолж хэлэлцэх ёстой байдаг. Тиймээс Эрдэнэт хотын 45 жилийн ой, “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан дээрх зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. 

Зөвлөгөөнд дараах хэлэлцүүлэг өрнөнө.  Үүнд:

- Эрдэнэт хотын хөгжлийн төлөвлөгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр - С.Батжаргал /Орхон аймгийн  Засаг дарга/ 

- Эрдэнэт хотын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын ажилд тавих төрийн хяналт сэдвээр - Ц.Баяржаргал /Хотын ерөнхий архитектор бөгөөд “ХББЗАлба” ОНӨҮГ-ын  захирал/

- Эрдэнэт хотын хэмжээнд  хэрэгжиж байгаа Олон улсын төсөл хөтөлбөрүүд түүний үр дүн сэдвээр - М.Түмэнжаргал /Засаг даргын орлогч /

- Хотын цахилгаан хангамжийн найдвартай  байдлыг хангах, цаашид авах арга хэмжээ сэдвээр - Д.Мөнх-Эрдэнэ /“ЭБЦТСүлжээ” ТӨХК-ний ерөнхий инженер/

- Эрдэнэт хотын дулаан хангамж, хэтийн төлөв сэдвээр - Л.Сурмаахорол /“ЭДЦС” ТӨХК-ний ерөнхий инженер/

- Хотын усан хангамж, усны алдагдлыг бууруулах  арга хэмжээ сэдвээр Д.Содномжамц /“ЭУДТС” ОНӨХК-ний ерөнхий инженер/

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  хөгжлийн концепц ба хаалт хөгжлийн  менежмент сэдвээр - Д.Эрдэнэбаатар /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Хөгжлийн хэлтсийн тэргүүлэх  инженер/

- “Цахим  Эрдэнэт  Хөтөлбөр”- ийн талаарх  танилцуулга - Г.Энхбаяр /ШУТП ОНӨҮГ-ын дарга/

-  Ухаалаг хотын  оролцоотой иргэд сэдвээр - Б.Гансэрээтэр /“Монголын залуу инженерүүдийн  холбоо”-ны  Орхон аймаг дахь салбар/

- Ухаалаг хотын  урамшууллын шийдэл сэдвээр - Д.Заяабаатар /Технологийн  сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор/

- Орон нутгийн хөгжилд  хувийн  хэвшлийн оролцоо сэдвээр - Т.Барс /“Анд энерги” ХК-ний ерөнхий инженер/ нар тус тус илтгэх юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%