Засаг дарга С.Батжаргал Эрүүл мэндийн газар, ӨЭМТ-үүд санаачилгатай ажиллаж вакцинжуулалтын 3-р тунг нэмэгдүүлэх чиглэл өглөө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны чиглэлийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс анхан шатны буюу сум, өрхийн эмнэлгийн нэг хүнд ногдох суурь зардлыг хоёр дахин нэмэхээр болсон.

      Тодруулбал, нэг хүнд ногдох суурь зардлыг 30 мянган төгрөгөөр тооцдог байсныг 60 мянган төгрөг болгон тооцож, нийт 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгасан байна. Ингэснээр анхан шатны эмнэлгүүд цалин урамшууллаа нэмэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ сайжрах боломж бүрдсэн билээ. 

     Түүнчлэн 2021 онд манай аймагт хэд хэдэн багийн ӨЭМТ-ийн барилга шинээр ашиглалтад орж, эрүүл мэндийн суурь тусламжийг иргэдэд үзүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийг шат дараатай нэмэгдүүлж байна.  

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал өнөөдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ӨЭМТ-ийн дарга нартай уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтын үеэр цаашид ӨЭМТ-үүдийн санхүүжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан хөрөнгө, төсвийн зарцуулалтыг иргэдэд нээлттэй ил тод байлгах, боловсон хүчний асуудалд анхаарах, Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай нягт хамтарч ажиллах, сүүлийн үед хүүхэд багачуудын дунд улирлын томуугийн өвчлөл, ротавирусийн халдвар нэмэгдэж байгаа тул БОЭТ-ийн ачааллыг бууруулах үүднээс вакцинжуулалтын асуудал дээр анхаарч ажиллахыг даалгалаа. 

        Мөн Улсын Онцгой комиссын зүгээс хүн амын вакцинжуулалтын 3 дугаар тун 60 хувьд хүрсэн тохиолдолд нийгмийн амьдралыг энгийн горимд шилжүүлэх зорилттой байгаа. Саяхан Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудад ажиллах үеэр вакцинжуулалтын 3-р тунг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Иймээс үүний хэрэгжилтийг хангахад Эрүүл мэндийн газар, ӨЭМТ-үүд санаачилгатай ажиллаж вакцинжуулалтын 3-р тунг нэн даруй 50 хувьд хүргэж, хэрэгжилтийг эргэж танилцуулах үүрэг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.