Орхон аймаг: ӨЭМТ-үүд уртасгасан буюу 19:00 цаг хүртэл вакцинжуулалт хийх тул иргэдийг идвэхитэй оролцохыг уриаллаа

Вакцинжуулалт эхэлснээс хойш Орхон аймагт  нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 78.9 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 65.6 хувтай байгаа юм. Харин нэмэлт гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнөөс "Шар" түвшинд шилжих юм. Өнөөдрийн байдлаар нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрээгүй байна. Цаашид халдварын шинэ давалгаа эхлэх эрсдэл үүсч болзошгүй байгаа тул өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 3-р тунгийн идэвхижилтыг нэмэгдүүлэх чиглэл өгөөд байна. Энэ хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлэгүүд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж вакцинжуулалтыг 19:00 цаг хүртэл хийхээр болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.