Банкны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс Орхон, Булган аймаг дахь банкуудын бүртгэлийн болон зээлийн ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Ажил мэргэжил, ур чадварын уралдаан-2021”, "Экономист-2021" уралдаануудыг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Уралдаанд Орхон, Булган аймаг дахь 10 банкны салбаруудын ажилтнууд оролцсон бөгөөд дараах ажилтнууд шилдэгээр шалгарав.

 "Бүртгэлийн ажилтнуудын ажил мэргэжил, ур чадварын уралдаан-2021" уралдаанд:
"Тэргүүн байр"-нд Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын теллер Б.Баттөгөлдөр,
"Дэд байр"-нд Голомт банкны Орхон бизнес төвийн кассын ажилтан Ч.Түмэндэмбэрэл,
"Гутгаар байр"-нд Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын ахлах теллер Э.Оюун-Эрдэнэ тус тус шалгарав.

 "Экономист-2021" уралдаанд:
"Тэргүүн байр"-нд Төрийн банкны Орхон салбар,
"Дэд байр"-нд Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар,
"Гутгаар байр"-нд Хаан банкны Орхон салбар тус тус шалгарав.

Уралдаанд идэвхитэй оролцож, мэдлэг оюун,ур чадвараа сорьсон Орхон, Булган аймаг дахь банкны салбаруудын ажилтнууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.