Дарга л мэддэг болохоос дараад өнгөрчихдөг тогтоол шийдвэрүүдэд хяналт, хариуцлага, сэтгэл дутаж байна

   Аймгийн ИТХ-аас “Аймгийн авто тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр буюу 2018 онд батлагдсан хөтөлбөрт дүн тавилаа. Тодруулбал  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж дүгнэв. Энэ удаагийн ээлжит хурлааас  дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд тэргүүлэгч сайн дүн тавьсангүй хэрэгжилт хангалтгүй байлаа гэх сул дуугаар хариулт өглөө. 

Албан бус тоогоор 125 мянган хүн амтай  Эрдэнэтчүүдийн өмнө хамгийн их тулгамддаг асуудал бол хот хоорондын дайвар үйлчилгээний үнэ тариф эмц цэгцийн  асуудал. Хот хоорондын таксины жолооч нар дайвар ачааны араас үхэлддэг, өрсөлддөг нь үнэн. Нэг такси дөрвөн хүний суудлынхаа үнээс ч их мөнгийг жолооч нар дайвар ачаанаас олдог учраас ийнхүү зорчигч гэхээсээ илүүтэй дайвар луу улайрдаг. Жолооч нар ачаа ихтэй зорчигчийг тээршааж ачаагүй, гар цүнхтэй хүн ирвэл бөөн баяр болно.Эндээс нэг, тэндээс хоёр хүн ирнэ энэ тэр гэж бүлтэрч байгаад жаал зогсож дайвраар багаажаа дүүргэх нь хамгийн чухал. Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтэд ирэхдээ дайвраас давгүй ашиг хийчихнэ. Өнөөдөр авто вокзалын гадна байх хот хоорондын такси үйлчилгээ эрхлэгчд ингэж л ашиг олж байгаа. Үг авдаггүй хариуцлага үүрдэггүй бидний мөнгө олж амьдарч байгаа ажлын байр гэсэн нэг л хариулттай зогсож байдаг. 

Даварсан дайвар ачааны асуудалд даруулга хэрэгтэйг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг дарга нарт сануулахад  манай аймагт энэ мэт дайвар тойрсон жижиг асуудлыг жигдрүүлэх, цэгцлэх дэд хөтөлбөр хэмээх бодлогын томоохон баримт бичигтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд хэлэлцсэн баталсан журам дүрэм чинь цаасан дээр дурайж байна  дарга нар л мэддэг болохоос иргэд нь үнэндээ мэддэггүй журам тогтоолоо бодит амьдрал дээр хэрэгжүүлмээр байна. Стандарт ярих бол бүхэлдээ том сэдэв тиймээс дайвар ачааг давруулдаг үнэ тариф эмх цэгцэнд нь анхаарч адаглаад ганц гарц гаргалгаа олж ажиллах хэрэгтэйг сануулмаар... Энэ мэтчилэн хэлэлцэж баталсан ч хэрэгжилт нь хангалтгүй цаасан дээр тоосонд дарагдаад үлддэг хөтөлбөрүүд олонтоо.Дарга л мэддэг болохоос дараад өнгөрчихдөг тогтоол шийдвэрүүдэд хяналт хариуцлага сэтгэл дутдаг ганцхан жишээ дурдахад ийм байна. 

 

 

       

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.