УОК: Гадаадаас ирж буй иргэд гурван удаа PCR шинжилгээ өгсний дараа нийгмийн харилцаанд орно

УОК-иос ковид19 халдварын омикрон хувилбарын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-аас омикрон нэртэй коронавирусийн анхаарал татсан хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Түүнээс хойш манай улсад 5,600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрүүлжээ. Бид гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэх хоногт нь PCR-ийн шинжилгээ авч байгаа. Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Тиймээс иргэдийг зочид буудлын гурав хоногийн ажиглалтад шилжүүлж, гурав дахь хоног дээр нь дахин шинжилгээ авах шийдвэр гаргасан. Ингэхлээр нэг хүн гурван удаагийн шинжилгээнд хамрагдсаны дараа нийгмийн харилцаанд оролцох, гэртээ харих нөхцөл бүрдэнэ. Дэлхийн 100 гаруй оронд омикрон вирусийн халдвар тархаад байна. Омикроны халдвар Монголд тархах нь цаг хугацааны асуудал боллоо.  Манай улсад нэгдүгээр сард томуугийн А, Б хүрээний вирусийн дэгдэлт эрчимжинэ. Үүн дээр нэмээд омикрон тархалт эхэлчихвэл нөхцөл байдал амаргүй болно. Хэрэв омикрон халдварын тохиолдлыг дотооддоо алдахгүй байж чадвал хөл хорио тогтоохгүй байх боломжтой.

Манайд омикрон тархах өндөр эрсдэл бий. ДЭМБ омикроныг бүртгэсний дараа халдварын хүчтэй давалгаа үүссэн. Үүнтэй холбогдуулан Европын улс орнууд олон нийтийн арга хэмжээг цуцалж, зарим хотуудад хөл хорионы дэглэм тогтоох арга хэмжээнүүд авагдсан. Халдварын давалгаа, түвшинг бууруулахын тулд тодорхой хязгаарлалт, хорионы арга хэмжээ хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар, УОК аль болох хөл хорио тавихгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлоготой байна. Иргэдээ вакцинжуулалтын гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%