Шинэ оны босгон дээр Эрдэнэтийн хүчтэнүүд Ази тивийн аваргын тэмцээнээс медалийн ургац арвинтай ирлээ.

            2022 оны босгон дээр буюу 2021 оны 12 сарын 24-30-ны өдрүүдэд Турк улсын Станбул хотноо зохиогдсон Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ.Энэхүү тэмцээнд нийт 10 аад орны 500 гаруй тамирчид оролцсоноос Орхон аймгаас оролцсон 4 тамирчин бүгд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Энэхүү тэмцээнд оролцсон ОУХМастер Ц.Цэнддорж Шахалтын төрлөөр алт, суултын төрөлт хүрэл, таталтын төрлөөр хүрэл медаль хүртсэн бол ОУХМастер Б.Бямбасүрэн Шахалтын төрөлт алт, суултын төрөлт мөнгө,таталтын төрөлт мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Спортын дэд мастер М. Дорж хэрэглэлтэй шахалтын тэмцээнээс алтан медаль хүртэж, Монголын пауэрлифтиингйин холбооны Орхон аймгийн салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Отгонбаяр суултын төрөлт алт, таталтын төрөлт мөнгө, шахалтын төрөлт мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртжээ. Монголын пауэрлифтиингйин холбооны Орхон аймгийн салбар жил бүр тамирчдаа бэлтгэн тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилт үзүүлдэг буухиагаа энэ удаад ч тамирчид мааньтаслалгүй өндөр амжилт үзүүллээ.Ази тивийн аврага шалгаруулах дараагийн тэмцээн 2022 оны 09 сард Монгол улсад Улаанбаатар хотноо зохиогдох юм байна. Нийт тамирчдадаа амжилт хүсье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Munda shuu

Ariuka

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.