Зөвөлгөө: Дисменорреа буюу сарын тэмдэг өвдөлттэй ирэх эмгэг

Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж өвдөх, зарим эмэгтэйчүүдэд нуруу өвдөх зовуурь илэрдэг. Сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Тиймээс  хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг.

Дисменорреа гэж юу вэ?

Дисменорреа гэдэг нь ямар нэг оношлогдох өвчний шалтгаангүйгээр сарын тэмдэг ирэхтэй холбоотойгоор булчин чангарч, хэвлийн доод хэсгээр өвдөх ба дахидаг эмгэг юм. Умайн гөлгөр булчингууд агших болон амрах зорилгоор дотоод ханаа дагуулж шингэн ялгаруулдаг. Уг агшилт нь сарын тэмдгийн өвдөлтийг үүсгэдэг. Хэрэв биед простагландины хэмжээ өндөр байгаа бол сарын тэмдгийн өвдөлтийн шинж тэмдэг ажиглагдах магадлал өндөр байдаг байна. Дисменорреа өвчнийг хоёр төрөлд хувааж үздэг. Анхдагч дисменория нь дотор муухайрах, нурууны өвдөлт, ядаргаа зэргээс өөр аюултай асуудал үүсгэхгүй. Харин хоёрдогч дисменория нь гадуур жирэмслэлт болон умайн хүндрэлийн олон асуудал үүсгэж болзошгүй. Түүнчлэн сарын тэмдгийн өвдөлтөд өөр хүчин зүйлүүд ч нөлөөлөх боломжтой.

Үүнд:

  •  Сарын тэмдгийн тогтмол бус мөчлөг
  • Сарын тэмдгийн их хэмжээний цус алдалт
  • Тамхи татах
  • Согтууруулах ундаа

Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах үр дүнтэй арга:

Заримдаа сарын тэмдгийн өмнө толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Шалтгаан нь цусан дахь тестостероны огцом нэмэгдсэнтэй холбоотой. Сарын тэмдгийн өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвдөлтийг багасгах боломжтой. Гэрийн нөхцөлд өвдөж буй хэсэгтээ халуун, бүлээн жин тавих, халуун усанд хэвтэх, бүлээн ус уух болон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зовуурыг бууруулдаг. Мөн иллэг хийх, үр тариа ,жимс болон хүнсний ногоо түлхүү идэж хөнгөн хооллох хэрэгтэй. Сарын тэмдгийн үед давс, сахар, согтууруулах ундаа, кофейн агуулсан зүйлсийг хэрэглэхийг хориглоно. Нэмэлтээр витамин B6, кальци, магни бэлдмэлийг уух боломжтой.

Дараах тохиолдолд эмчид хандах шаардлагатай:

  • Их хэмжээний цус алдах
  • Халуурч, аарц нуруугаар хатгуулах
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдаж удаан ирэхгүй байх
  • Өвдөлт сарын тэмдэг дууссан үед ч удаан хугацаанд илэрч байгаа тохиолдолд эмчид хандах шаардлагатай.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.