Орхон аймаг: ЗГ-ын тогтоолоор ЗДТГ-ын бүтэц орон тоог таваар нэмэгдүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын дагуу аймаг, нийслэл, сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Тус өөрчлөлтийн дагуу аймгууд 3-5 хүний орон тоо нэмсэн бөгөөд Иргэдэд үйлчилдэг хүртээмж, хүн амын төвлөрлөөс хамааран Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт 41 төрийн захиргааны албан хаагч байсныг 46 болгон нэмэгдүүлжээ. Засгийн газрын барьж байгаа бодлоготой холбоотойгоор ирэх онд дээрх 5 орон тооны ажилтныг ажиллуулах юм . Харин дээрх тогтоолд аймгийн засаг дарга хүн амын төвлөрлөөс хамаарч засаг даргын орлогчдын орон тоог 2 болгон өөрчлөж албажуулсан байна. Ингэснээр Орхон аймгийн засаг дарга хоёр орлогчтойгоор ажил үүргээ гүйцэтгэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.