Томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн вирус дэгдэж байгааг анхаарууллаа

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан танилцууллаа. Тэрээр "Жил бүр хүйтэн, сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин дэгдэлтийн хэлбэрээр бүртгэгдэж, иргэд болон эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд болон манай улсад цар тахалтай холбоотойгоор томуугийн дэгдэлт харьцангуй намжмал буюу улирал хоорондын түвшинд явж байсан. Гэвч Азид 2021 оны наймдугаар сараас, манай улсад 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн вирус дэгдлээ. 12 дугаар сарын дундаас томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирж, өвчлөл нэмэгдэж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Томуугийн А хүрээний H3N2, томуу төст өвчний амьсгалын замын синстал вирус нь бага насны хүүхдэд үгдрэл, хүндрэл үүсгэдэг, хоруу чанар өндөр байдаг. Тиймээс бидэнд бага насны хүүхдүүд рүү чиглэсэн томуугийн тандалтыг сайжруулах шаардлага гарч ирж байна. Өвчлөл 52 долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд 10 мянгад 16 тохиолдол гэж бүртгэгдэж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын хүнд халдварын өвчлөл 15 хувийг эзэлж байна. Орон нутгийн хувьд 21 аймгийн 50 орчим хувьд нь томуу, томуу төст өчний идэвхжил алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрч байна. 2022 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдийн 47 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 58 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай байна. Улаанбаатар хотод нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 53 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай. Эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 73 хувь нь амьсгалын замын хүнд шалтгаантай байна. Орон нутагт нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа хүмүүсийн 48 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай байна. . Томуу, томуу төст өвчин болон коронавирусийн халдвар зэрэг дэгдэх нөхцөл үүссэн." гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.