ШӨХТГ: Замын-Үүдээс тээвэр хийж буй жолооч нарыг хэт өндөр үнэ тогтоохгүй байхыг анхаарууллаа

Хилийн 0 цэг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсон. Үүнтэй холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй эрхлэгчдийг тээврийн үнийг бодит эрсдэлд тулгуурлан тогтоохыг ШӨХТГ-аас анхаарууллаа. Тодруулбал, үнийн хөөрөгдөл үүсгэж, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхаарууллаа. Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох шийтгэл оногдуулах юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.