УОК: Тухайн нутаг дэвсгэрт 7 хоногийн дунджаар халдвар 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг хязгаарлах зөвлөмж гарчээ

Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон хувилбарын тархалт 80 хувьд хүрч, хүндрэл, нас баралт гарах, эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын даац хэтрэх, эмч, эмнэлгийн ажилчдын хүний нөөц хүрэлцэхгүй болох зэрэг эрсдэл, хүндрэл үүсэж болзошгүй байна.

Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийгэм, иргэдэд чиглэсэн дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, санал дээр үндэслэн гаргалаа.

Зөвлөмж 1. Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах.

0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх

Зөвлөмж 2. Хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх (ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах). 

Зөвлөмж 3. Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах

Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70% бууруулж хязгаарлан халдварын тархалтад хяналт тавих.

Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах.

Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Зөвлөмж 4. Дараах тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх

Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд хамрагдсан, Омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх.

Зөвлөмж 5. Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, шинэлэг хэлбэр ашиглах

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих.

Зөвлөмж 6. Дотоод орчинд амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийх

Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх.

Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих.

Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих.

Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тул сар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах.

Зөвлөмж 7. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах

Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах.

Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
6
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%