"Би үлгэрт дуртай" цахим уралдааныг хүүхэд багачуудын дунд зарлаж байна...

            Монгол өв соёл,уламжлалыг хүүхэд багачуудад таниулах, үлгэрийн ертөнцийн сургаал, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор хүүхэд багачуудын дунд “Би үлгэр дуртай” цахим уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаанд 6-10 насны хүүхдүүд өөрсдийн хамгийн дуртай болон сонирхдог үлгэрээс уншиж, гар утсан дээрээ бичлэг хийн www.facebook.com/NBHDtelevision/ цахим хуудас руу явуулах юм байна. Бичлэгийг 2022 оны 01-р сарын 20-ноос 2-р сарын 10 хүртэл хүлээн авах юм байна. Хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, өөрсдийгөө илэрхийлэх, үлгэрийг шимтэн сонсдог, монгол ёс өв уламжлалийн талаархи хүмүүжлийг олж авах зэрэг олон талын ач тустай цахим уралдаанд эцэг эхчүүд , хүүхдүүдээ оролцуулаарай.

Тэмцээнд амжилттай оролцосн хүүхэд багачуудыг ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж, урамшуулах юм байна.Уралдааныг Оргил худалдааны төвийн “ОД” номын дэлгүүр дэмжин оролцож байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг утас: 9986-1717 утсаар аваарай. Үлгэрээ уншиж, өв соёлоо дээдэлцгээе!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.