Орхон аймаг: Нийт тохиолдлын 90 хувь нь омикрон хувилбар эзлэж байна

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 318 сая хүн цар тахлаар өвдөөд байна. Үүнээс 5.5 сая хүн нас баржээ. Европын холбоо, Америк тивд тархалт өндөр байна. Омикрон хувиилбар 149 улсад бүртгэгдээд байна. Манай улсад сүүлийн долоо хоногт тохиолдлын 2-3 мянга болж нэмэгдсэн. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол. Өнөөдрийн байдлаар 25 хувь болжээ. Төв суурин хот аймгуудад  тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт тохиолдлын тоо өмнөх үеэс нэмэгдэж байна.  Өмнөх хувилбаруудын үед халдвар авч буй таван хүн тутмын нэг нь хүүхэд байсан бол одоо энэ тоо нэмэгджээ. Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувь байна. Вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна. Омикроны давлагаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчний дэгдэж байна. Сүүлийн долоо хоногт томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд байна. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш, зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна. Нийт тохиолдлын 91 хувь нь омикрон хувилбар байгаа тул шинжилгээ хүлээж цаг алдалгүй эмчилгээгээ эхлэж өөрийгөө тусгаарлахыг ЭМГ-аас сануулсаар байна. Орхон аймагт өнөөдрийн байдлаар 1800 иргэн гэрийн тусгаарлалтанд эмчилгээ хийлгэж байгаа бол эмнэлэгт 420 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна.Иймд халдвар баярын өдрүүдэд эрс нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул гэр гэртээ шинэлэж өнгөрүүлэхийг уриаллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /4/

Энэ коронаагаас илүү хүнд бна зүрх өвдөөд толгой хамаг бие янгинаад хоолой бас өвдөж бнаа

Орхонсэлэнгэ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

өвчин ийм аймар байхад дарга нар хөнгөн тусаад эдгэнэ гэж яриад байх юм омикран тэгээд хүнд тусах хүндээ хүнд л тусч байна шүү дээ

энэ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Onoodor hed ym be sda gol yma bichlde

Qwerty

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ханиад шиг эхлээд нэлээн удаан ханиадны эмчилгээ хийлгэж явж байгаад 3дахь удаагаа пср өгөөд эерэг гарсан омикрон хувилбар мөн байх гэж бодсон хоолой сөөгөөд хамар таг үе мөч янгинаад хэцүүл юм байна лээ

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.