Зөвлөмж: Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаанд хэрэглэж болохгүй

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чинбаяр Ковид19 халдварын үед бичил судасны хананууд гэмтэж, бичил эргэлт хямарч, эд эрхтнүүдийн цусан хангамж муудаж байгааг онцоллоо. 

Тэрээр "Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсний дараа цус өтгөрч, судас бөглөрч байгаа. Гэхдээ ямар ч өвчний үед хүн өөрөө мэдэж, өөрийгөө эмчилж болохгүй. Танд ямар нэгэн зовуурь, шаналгаа, эмнэл зүйн шинж тэмдэг байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг нь оношлуулаад эмчилгээ хийлгэнэ. Цус өтгөрч байна гээд цус шингэлэх үйлчилгээтэй эмүүдийг хамаа замбараагүй хэрэглэж болохгүй. Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэснээр эсрэг үр дүн, хүндрэлүүд гарч болно. 

Ер нь цусаа шингэн байлгая гэвэл амьдралын эрүүл хэв маягийг баримтална. Шингэн хангалттай уух тодруулбал, насанд хүрсэн хүн дор хаяж 2.5 литр шингэн юм уугаарай. Мөн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж цусаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн хийгээрэй. Үүнээс гадна зайлшгүй шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр цус бүлэгнэлтийн эсрэг эмийг хэрэглэнэ" гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.