Монгол Улсын дөрвөн сая дахь иргэн 2031 онд мэндэлнэ

Монгол Улс гурван сая дахь иргэнээ 2015 оны энэ өдөр өлгийдөн авсан. Энэ жил Х.Монголжин охин долоон нас хүрч буй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын дөрвөн сая дахь иргэн 2031 онд мэндлэнэ. Тухайлбал, Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая, 2015 онд гурван саяд хүрч байсан. Харин 2045 онд таван саяд хүрнэ гэж тооцоологдсон байна. Хүн амын нэг саяар нэмэгдэх хугацаа харилцан адилгүй байгаа юм. 1962 оноос 1988 он хүртэл 26 жил болсон бол 1988 оноос 2015 он хүртэл 25 жил, харин 2015 оноос 2031 хүртэл 16 жилийн хугацаанд Монгол Улсын харьяат хүн амын тоо саяд хүрэх тооцоотой. Төрөлтийн түвшин төдийлөн буухгүй, урт хугацаандаа өсөлттэй байгаа учраас ингэж тооцоолжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.