Т.БАТДУЛАМ: Цаг товлох үйлчилгээнд утас хариуцсан тусгай ажилтантай болох зайлшгүй шаардлагатай

Орон нутгийн хэмжээнд иргэдийн анхаарал татсан, цаг үеийн олон асуудал бий. Эдгээрийн нэг нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цаг товлох үйлчилгээтэй холбоотой иргэдийн бухимдал гомдол санал юм. Иймд бид иргэдийн асуултад хариулт болгох үүднээс цаг товлох үйлчилгээний ажилтантай ярилцаж, дараах тодруулгыг бэлтгэлээ.

-“Цаг товлох үйлчилгээний ажилтан утсаа авдаггүй” гэсэн гомдол иргэдээс маш их ирдэг. Юуны өмнө утсаар холбогдож цаг авах үйлчилгээг хэрхэн явуулдаг, хэдэн оператор ажилладаг талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Бид өмнө нь 89030770 дугаараар иргэдэд цаг өгч байсан боловч утсанд гэмтэл гарсны улмаас дугаараа шинэчилсэн. Одоо 77000040 дугаар дээр өглөөний 08:00-12:00 цаг, үдээс хойших 13:00-16:00 цагийн хооронд үйлчилгээний цаг товлож байна. Үндсэндээ нэг утас ажиллаж байгаа тул ачаалал их. Манайд утас хариуцсан тусгай оператор байхгүй тул цаг товлох үйлчилгээний 2 ажилтан ээлжээр утсаа авч, өдөртөө 250-300 хүнд цаг товлолын үйлчилгээ үзүүлж байгаа.

-Биеэр ирж цаг авч байгаа иргэдийн тухайд?

-Зөвхөн өнөөдөр гэхэд өглөөний 09:00 цагийн байдлаар 150-иад хүн үйлчлүүллээ. Дунджаар үдээс өмнөх хугацаанд 500-аад иргэн үйлчилгээ авдаг. Цаг олголтыг түргэн шуурхай явуулахад 2 ажилтан хаанаа ч хүрэхгүйг байгааг иргэд маань ойлгоосой гэж хүсч байна.Хүн амын тоо өндөр ажиллаж байгаа боловсон хүчний асуудал хүндрэлтэй утсаар цаг авах дугаар нь нэг сүлжээгээр явдаг учраас иргэдийн дуудлага тэр даруйдаа бидэнд шууд ирэхгүй байгаад асуудал байна. Энийг илүү хялбар болгож өгвөл иргэд бухимдах нь багасах байх. 

-Маш их ачаалалтай ажиллаж байгаа талаар та хэлж байна. Өдөртөө дунджаар утас болон биечлэн ирж цаг авсан нийт иргэдийн тоо хэд хүрдэг вэ?

-Бид өдөрт дунджаар шүү харилцан адилгүй тоо гэхдээ нэг өдөрт  900 орчим хүнд, 7 хоногт 3000-4000 иргэнд цаг товлох үйлчилгээ үзүүлж байна.

-Цаг товлох үйлчилгээ өрхийн эмнэлэгүүдтэй ямар уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Өрхийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар тухайн үйлчлүүлэгч иргэнд ямар шинжилгээний цаг шаардлагатайг хэлж, лаборатори руу ярьдаг болсон. Тухайлбал, манайд мэдрэлийн 2 эмч бий. Гэтэл нэг нь улаан бүсэд ажиллахаар нөгөө нь амбулаторид ажиллаж байх жишээтэй. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчдийн ачаалал нэмэгддэг талтай. Зүрх судас л гэхэд ганц эмчтэй, эмч маань зүрхний эхогоо харж, зүрхний үзлэг хийхээс гадна, үе мөчний үзлэгийг хариуцан ажилладаг. Үндсэндээ 3 хүний ажлыг ганцаараа хийж байгаа гэж ойлгож болно. Энэ бүхнээс үүдэн дугаарын хүлээгдэл үүсээд байгаа.

-Нэг талаас эмнэлэгт хандаж байгаа иргэд маань “Утсаа авахгүй байна” гэх зэргээр өөрөө өөртөө бухимдал үүсгээд байна. Ер нь цаг авах шаардлагатай, шинжилгээний хариу авах иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зарим иргэд цаг авсан ч, цагтаа ирж үзүүлдэггүй тал бий. Бидний хувьд утас хариуцсан тусгай ажилтантай болох зайлшгүй шаардлага байгаа гэж хардаг.

-Нэг нарийн мэргэжлийн эмч өдөрт хэдэн хүнд үйлчилгээ үзүүлэх ёстой вэ, мөн өдөрт хичнээн хүнд цаг олгодог талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нэг эмч өдөртөө 35-40, зарим эмч 60 хүртэл хүн хүлээн авч үзлэг хийдэг. Зарим эмч хортой нөхцөлөөс хамаарч богиносгосон цагаар ажиллаж байна. Тухайлбал, сүрьеэ, шүд, ДОХ/БЗХӨ-ний эмч нар өдрийн 14:00 цаг хүртэл ажиллаж байгаа.

Иргэд эмч нарыг  өдөрт үйлчилгээ авах иргэдийнхээ  тоог нэмэх хүсэлт их гаргадаг. Нарийн мэргэжлийн эмч нар өдөрт авах ёстой үйлчлүүлэгчийн тоо заасан байдаг илүү цагаар олон тооны үйлчлүүлэгч авах боломжгүй.Цаашид ачааллыг бууруулах тал дээр хүний нөөцийн асуудал дээр л анхаарах шаардлага үүсч байна. Ковидын үед манай эмч нар улаан бүсэд орж ажилласан амралт багатай зогсоо зайгүй ажиллаж байгаа ч үйлчлүүлэх иргэдийн тоо огт буухгүй байна. 

-Иргэд юуг анхаарах ёстойг хэлж өгнө үү?

-Үдээс өмнө цаг товлосон боловч үдээс хойш үйлчлүүлэхээр ирдэг хүмүүс байдаг. Хүн бүрт асуудал байдаг учраас бусдыгаа хүндэлж, аль болох цагтаа үйлчилгээ авахыг иргэдээсээ хүсье.Ачаалал өндөр байгаа учраас хүний нөөцөө бас нэмэх шаардлага үүсээд байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.