Эрдэнэт үйлдвэр: “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форум“ яам тамгын газрын 260-аад төлөөлөл оролцож байна

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зохион байгуулж буй “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форум өнөөдөр эхэллээ. Тус форумаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ирээдүйн хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гарцын талаар хэлэлцэх юм. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон орон нутгийн төр захиргааны байгууллагын 260-аад төлөөлөл оролцож байна. Форумын эхний хэсэгт “Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарт хэрэгжих нь ”, “Шинэ сэргэлтийн бодлогтой уялдуулах хууль, эрх зүйн шинэчлэл”, “Шинэ сэргэлтийн бодогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компаниудын үүрэг, оролцоо”, “Цар тахлын үед үүссэн тээвэр, ложистик, хил, гаалийн нөхцөл байдал ба боомтын сэргэлт”, “Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр-өнөөдөр-маргааш”, “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.