Сурагчдын амралтын хугацааг сунгах уу аль эсвэл...

2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөх бөгөөд энэ дагуу сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 28-ны өдрөөс гэж заасан ч сурагчид ирэх баасан гараг /2022.04.01/-аас эхлэн нэг долоо хоног амарна. Гуравдугаар улирлын бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эхлэх юм.

Дөрөвдүгээр улиралд сурагчид хэрхэн суралцах вэ

1-3 дугаар ангийн суралцагчид-Найман долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.

4-5 дугаар ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.6-12 дугаар ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Орон нутгийн болон нийслэлийн бүх сурагчид нэг долоо хоног амарна

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс “Одоогоор амралтын хугацааг сунгах талаар хүсэлт ирээгүй” гэлээ. Хөдөөд мал төллөх, ноолуур самнах гээд ид малчдын ажил эхэлж байна. Ковид19 халдвар гарахаас өмнө орон нутгийн сурагчид хоёрдугаар улиралд нийт гурван долоо хоног, нийслэлийн сурагчид хоёр долоо хоног амардаг байсан. Гэвч энэ жилийн хувьд бүх сурагчид нэг долоо хоног амарч байгаа юм. Хотод халдварын нөхцөл байдал дээрдэхгүй, хөдөөд иж ажил өрнөж буй энэ цагт сурагчдын амралтыг сунгах эсэхийг харах л үлдлээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.