Япон Улсын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс хойш шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээгээ дор дурдсаны дагуу явуулахаар нийтэд зарлалаа.

Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн гурван удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байр, гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах шаардлагагүй.

Харин шинэ төрлийн коронавирусийн гурван удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай болно. Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол гэр болон зочид буудалд тусгаарлагдахыг шаардахгүй.

Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

Хүчинтэйд тооцсон вакцин тарилга нь доорх нөхцөлийг хангасан гэрчилгээ байна:

Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ

Япон болон англи хэлээр доорх мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ

Овог нэр,

Төрсөн он, сар, өдөр,

Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр,

Вакцин хийлгэсэн өдөр,

Вакцины тоо

Доорх вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ:

(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)

“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин

“AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин

“Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин

“Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин

Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.

Доорх вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ:

(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)

“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин

“Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон зочид буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө.

Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

 

Эх сурвалж: Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ