Орхон аймаг: Нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулсан анхны аймаг болох ажлын хүрээнд туршилтууд эхэллээ

Орхон аймаг мэдээллийн технологийн хөгжингүй хот болох зорилгоор “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд үндэсний тэргүүлэгч электроникийн компани болох “СИМ” ХХК-ийн санхүүжилт, техник, технологийн шийдлээр Нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах “EPASS” төслийг эхлүүллээ.

Уг төсөл нь Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулснаар цахим төлбөрийн картыг нэвтрүүлж, автобусны буудлуудад байршуулах карт худалдан авалт, цэнэглэх үйлчилгээг багтаасан өөртөө үйлчлэх киоск, чиглэл болон тухайн чиглэлийн автобусны ирэх хугацааг мэдээлэх электрон самбар, сурталчилгааны самбарууд, хэрэглэгчийн аппликэйшн бүхий цогц шийдэл юм. 

Энэ төслийг хэрэгжүүлснээр Орхон аймаг нь нийтийн тээвэрт цахим шийдлийг хэрэгжүүлсэн анхны аймаг болох бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдал сайжрах юм.

“EPASS” төслийн хүрээнд EPASS цахим төлбөрийн карт нь энгийн, хүүхэд, хөнгөлөлттэй зорчих карт гэсэн 3 төрөлтэй. Хөнгөлөлттэй зорчигч картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой. Хүүхдийн картаар ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд хөнгөлөлттэйгөөр зорчино.Өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгжийн 30 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагийн  эхний ээлжийн  хоёр автобусанд карт унших төхөөрөмжийг суурилуулан энэ амралтын өдрүүдэд  туршиж үзэхээр болжээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

DR RUH

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.