ИТХ: Цагаанчулуут багийг 3 хувааж Найрамдал баг,Чандмань багуудыг байгуулах шийдвэр гарлаа

Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэж буй. Олон нийтийн анхаарлын төвд яригдсан асуудал бол баг хуваах  Баян-Өндөр сумын Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багийг хувааж нэмж 4 баг байгуулахаар хэлэлцэж буй асуудал байлаа. Эдгээр гурван багуудын тухайд хүн амын нягтрал ихтэй төрийн үйлчилгээг хүргэхэд ачаалалтай иргэдэд чирэгдэл үүсдэг олон асуудал байгааг төслийг боловсруулсан илтгэгч нар танилцуулга дээрээ онцлов. 

• Эрдэнэ багийн Хабитатын хэсгийн 23 дугаар гудамж, Хабитатын 244 байшин, Сэлбийн хэсгийн 15 дугаар гудамж, Бүстийн хэсгийн 25 дугаар гудамжны айл өрхүүдийг хамруулсан нийт 648 өрх, 2563 хүн амтай Чингэл баг,

• Яргуйт багийн Овоотын хэсгийн 1-34 дүгээр гудамж, Хөтөлийн хэсгийн 1-13, 25-36 дугаар гудамжны айл өрхүүдийг хамруулсан нийт үндсэн 798 өрхийн 3250 хүн амтай Баян-Овоот баг,

• Цагаанчулуутт багийг 2 хувааж, 7А хорооллын 3-13 дугаар байр, Жаргалант хэсгийн 1-5 дугаар гудамны айл өрхүүдийг хамруулсан нийт 540 өрхийн 2024 хүн амтай Найрамдал баг,

• Долоо дугаар хорооллын 1-8, 110,112 дугаар байр, Эко хорооллын нийт 459 өрхийн 1475 хүн амтай Чандмань багуудыг нэмж байгуулах саналыг хэлэлцүүлэв.Төлөөлөгчид баг хуваах асуудал нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн иргэд өөрсдөө саналаа уламжилсан эсэх дээр санал хүсэлтээ илэрхийлж олонхийн саналаар багуудыг хуваах нь зөв гэж үзлээ. 

Багуудыг хувааж шинээр баг байгуулснаар тухайн багийн Засаг дарга, Иргэдийн Нийтийн хурал болон Ажлын албаны ачаалал багасч, засаг захиргааны анхан шатны нэгжээс явуулж буй төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, чанар хүртээмж сайжирна гэж үзэж байна.Баг хуваах асуудал нь иргэдэд чирэгдэл багатай байхаар төлөвлөхийг мөн төлөөлөгчид онцолсон учир нь баг хуваах явцад иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэх газрын гэрчилгээгээ дахин солиулах зэрэг бичиг баримттай холбоотой чирэгдэл үүсдэг учир эдгээр асуудлыг төвөг учруулах байхаар шийдвэрлэх тал дээр саналаа илэрхийлж байлаа. 

Гурван багийн албан ёсны нэршил байршил солигдох дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх төсвийг  2023 аймгийн төсөвт суулгах бөгөөд хэрэгжилт мөн адил 2023 оноос эхлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката эмч миний бөөрийг 400,000 доллараар худалдаж авсанд баярлалаа гэж өчнөөн удаа бөөрийг зарах гэж оролдсоныхоо дараа би маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Би тийм Ерөөлтэй, аз жаргалтай намайг АНУ-ын Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM WHATSAPP: +19083082601

DR VENK

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.