2022 оны шилдгийн шилдэг эмчээр БОЭТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган шалгарлаа

“Дэлхийн эмч нарын өдөр” жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тохиодог. Цар тахалтай тэмцсэн хоёр жилийн дараа эмч нар өнөөдөр баярын хурлаа хийлээ.  Хуралд Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ нар болон эрүүл мэндийн салбарт ажиллагсад оролцлоо.  2022 оны шилдгийн шилдэг эмчид дөрвөн эмч нэр дэвшсэнээс  БОЭТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган шалгарч “Эрдэнийн чагнуур”-ын эзэн болов. 

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан оны шилдгийн шилдэг эмч буюу “Зэс Эрдэнийн Чагнуурт эмчээр” БОЭТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч клиникийн профессор их эмч Б.Эрдэнэбулган тодорлоо.

Бадамжавын Эрдэнэбулган нь 1993 онд АУИС-ийг төгсөж БОЭТ-ийн төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн эмч, тасгийн эрхлэгчээр 29 дэх жилдээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа 118220 үйлчлүүлэгчдийг үзэж эмчлэн зөвлөгөө өгч, 9500 төрөлт удирдан эх барих, эмэгтэйчүүдийн хагалгаанд хөндлөн зүслэг хийж хэвлийг мохоо аргаар нээх, давсаг, умай, хэвлийн гялтан, булчин өөхөн эдийг оёхгүйгээр шууд арьсанд косметик оёдол тавих, зуршсан зулбалттай эхэд нөхрийн ийлдсийг тарих, Кесарево хагалгааны умайн цус алдалтын үед умайд B-Lunch оѐдол тавих, А.iliaca internia- г боох, Дарамтат хэлбэрийн шээс задгайрах эмгэгийн үед ТОТ-ийн хагалгаа хийх , Умайн гадуурхи жирэмслэлтийн үед метатрексатаар эмчлэх, Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын хагалгаа зэрэг эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Тэрээр аймгийн хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, зөвлөх, эх нярайд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан мэргэжлийн ур чадвар, ес зүй, харьцаа хандлага сайтай олны хүндэтгэл хүлээсэн эмч нарын нэг юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Мундаг эмч шүү 3 хүүхдий минь хүйн ээж таньдаа баяр хүргье

Нямка

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

TANGALAG

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

DR RUH

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.