С.Батжаргал:Барилга хот байгуулалтын яамны харьяа Ус хангамж, татуургын зөвлөлөөс гаргасан тогтоолоор усны үнэ нэмэгддэг

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  усны үнэ нэмэгдсэн. Усны үнэ нэмэгдсэн асуудлаар   Засаг дарга С.Батжтаргал ""Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ" орон нутгийн өмчит хувьцаат компани нь цахилгаан, дулааны мөнгө нэмэх, түүнийг өөрчлөх эрхтэй субъект нь биш.  Аймгийн Засаг даргад ч нэмэх эрх байхгүй. Цахилгааны үнийг  Эрчим хүчний зохицуулах хороо, усны үнийг Барилга хот байгуулалтын яамны харьяа Ус хангамж,  татуургын зөвлөлөөс гаргасан тогтоолоор нэмдэг.  Хэн, хаанаас яаж нэмдэг гэдгийг нь иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Иргэдээс гарч байгаа гомдлын ихэнх бичилт хийж байгаа байцаагч нартай холбоотой байна. Харилцааны асуудал байгаа учраас “Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компанийн удирдлагуудад ажилтнуудаа чадавхжуулах, мэргэшүүлэх  сургалтад хамруулах үүрэг өгсөн.

Ерөөсөө л 3,4 сар хурааж байгаад  мөнгө нэхдэг нь иргэдэд хүндрэл учруулаад байна.  Тухай бүрт нь шийдээд явахгүйгээр хурааж хуримтлуулж байгаад иргэдээс мөнгө нэхэхээр бухимдах нь аргагүй шүү дээ. Лифттэй холбоотой асуудалд СӨХ-үүд нь ямар байгууллагатай гэрээ хийхээ сонго, хүчээр битгий булааж ав  гэсэн зүйлийг хэлж байгаа.  Эрдэнэтэд мэргэжлийн инженертэй, багтай ганц байгууллага байдаг нь “Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ”  ОНӨХК юм. Түүнийг нь хувьд гаргаж болно, болохгүй юм байхгүй шүү дээ. Үүн дээр “Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК өөрөө үйлчилгээг нь аваад СӨХ-оодтойгоо тохирохын оронд дангаараа үнийн бодлого гаргаж байгаа нь буруу. Иргэдийн гаргаж байгаа гомдол үндэслэлтэй гэж би харж байгаа учраас үүрэг даалгавар өгсөн" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Эрдэнэт ус. Усны үнээ илүү нэмсэн өөрөөр хэлбэл шугамын алдагдалаа нөхөх гэж нэмсэн шугмын засвараа сайн хийж алдагдлгүй болгох хэрэгтэй шүү дээ

Сийлэгмаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката эмч миний бөөрийг 400,000 доллараар худалдаж авсанд баярлалаа гэж өчнөөн удаа бөөрийг зарах гэж оролдсоныхоо дараа би маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Би тийм Ерөөлтэй, аз жаргалтай намайг АНУ-ын Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM WHATSAPP: +19083082601

DR VENK

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.