Төсөвт байгууллагуудын цалингийн гүйлгээг цахимаар шилжүүлж эхэллээ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Цахим шилжилт”  зорилтын хүрээнд Төрийн сангийн цахим шилжилтийг хийж буй. Сангийн яам, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Эрхийн бүртгэлийн сан систем ба цахим баталгаажуулалт” сургалт өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Төрийн сангийн цахим шилжилттэй холбоотойгоор хэд хэдэн ажил хийгдэж байгаагийн нэг нь төрийн албаны цалингийн нэгдсэн системийн гүйлгээг цахимжуулах юм.

   Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Аймгийн 102 төсөвт байгууллага, гурван төрийн сангийн нэгжийн 211 ажилтан дөрвөн өдрийн турш сургалтад хамрагдана. Сангийн яамнаас зохион байгуулж байгаа  төрийн албаны цалингийн нэгдсэн системийг гүйлгээг цахимжуулах энэ сургалт чухал ач холбогдолтой. Төсөвт байгууллагуудын цалингийн гүйлгээ цахимд шилжсэнээр Төрийн сангийн ачаалал багасах, цаг зав хэмнэх гээд олон талын ач холбогдолтой” гэлээ.

   Сангийн яамны Төрийн сангийн газрын зөвлөх Б.Алтанзул “Төрийн сангийн цахим шилжилтийг орон нутагт нэвтрүүлэх сургалтаа өнөөдөр  10 дахь аймаг буюу Орхон аймагт хийж байна.  Төрийн сангийн цахим шилжилтийн хүрээнд  Монгол Улсын бүх сум, дүүргийн Төрийн сангийн үйл ажиллагаа цахимд шилжинэ. Ингэснээр тухайн байгууллагын удирдлага, нягтлан, Төрийн сангийн мэргэжилтнүүдэд ирэх ачаалал буурна. Нөгөө талаас Засгийн газрын “Цахим шилжилт”  мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна” гэв.

 Төсөвт байгууллагын гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх бүхий албан тушаалтан нэг удаагийн нууц үг хийснээр гүйлгээ баталгаажиж, Монгол банкаар дамжихгүйгээр гүйлгээ шууд хийгдэх боломжтой болж байна.

   Орхон аймаг  төсөвт 93 байгууллагын 480 гаруй дансаар зарлагын гүйлгээ хийдэг ачаалал өндөр, цахимд шилжсэнээр хаа, хаанаа ажлын ачаалал буурна  гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Л.Галсансайнхувьт хэллээ.

Өнөөдрийн сургалтад төсөвт байгууллагын 50 орчим удирдлагууд болон нягтлан бодогч нар хамрагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.