Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Шатахууны асуудалд тодорхой зохицуулалт хийхгүй бол хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Яагаад гэхээр ам.доллароор тооцоо хийхгүй, рублиэр тооцоо хийнэ гэдэгт Европын холбооны улс орнууд өртөж эхэлж байна. Тиймээс олон улсын бирж дээр байгаа үнээр Монгол Улс шатахуун худалдаж авахаас аргагүй болно. ОХУ Монгол Улсад нэг үнээр, бусад улс оронд өөр үнээр шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн үг. Бид энэ асуудалтай бодитоор нүүр тулахаас өөр аргагүй" гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.