Орхон аймаг: Энэ онд хотын төвийн хоёр уулзварыг өргөтгөж хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлнэ

 Жил бүр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд урин дулааны улиралтай зэрэгцэн өрнөдөг. Орхон аймагт 2022 оны 1-р дүгээр сарын байдлаар 19 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Энэ нь жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг харуулсаар байна. Иймд замын урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.2013 онд гудамж төслийн хүрээнд төлөвлөгдсөн зарим замын өргөтгөлүүдийг энэ онд хийхээр төлөвлөжээ. Аймгийн хөрөнгө оруулалтаар 800 сая төгрөгний санхүүжилт гарган хөдөлгөөний гол урсгал болдог хоёр уулзварт өргөтгөл хийхээр болсон байна.Тухайлбал Уурхайчин,Оюут багуудад хамаарах  багийн есөн эрдэнэ худалдааны төвөөс уруудаад шуурхай удирдлагын төврүү чиглэсэн буюу хүүхэлдэйн театрын өмнөх замын уулзварыг өргөтгөж эгнээг сунгаж хөдөлгөөний урсгалыг саадгүй болох түгжрэл үүсэхээс сэргийлж зорчих урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд ийнхүү тус замыг дөрвөн эгнээ болгож энэ онд өргөтгөх юм байна. Мөн танил захын орчим замын өргөтгөл хийгдэхээр зураг төсөв хийгдэж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.