УИХ-ын чуулганы хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ: -Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн олон хүнд мод тарихын ач холбогдлыг ойлгуулсан сайхан арга хэмжээ болж байна.Манай Хэнтий аймаг ойн сангийнхаа нөөцөөр улсдаа дөрөвт ордог. 1.7 сая га ойн сантай. Мод тарихаас дутахааргүй чухал асуудал бол одоо байгаа ойгоо хортон шавьжнаас хамгаалах. Хүр хорхой манай орны ойд голомтолдог. Үүнийг устгах, онгоцоор хор цацах ажил санхүүгийн хүндрэлээс болоод гүйцэд хийгддэгүй. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ: -Байгаа ойгоо хамгаалах нь чухал гэдэгтэй санал нэг байна. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар энэ жил 60800 га газар талбайд хоёр тэрбум төгрөг зарцуулж хортон шавьж устгах шаардлагатай гэдэг нь тогтоогдсон. Ер нь цаашдаа 175000 га газрыг хортон шавьжнаас хамгаалж чадвал 500 сая модыг хамгаална. Үүнд 9.6 тэрбум төгрөг шаардлагатай. 297000 га газрыг хамгаалж чадвал 1.1 тэрбум модыг хамгаалах боломжтой. Үүнд 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Бид нэмэлт санхүүжилт хайж байгаа. 2022 оны төсөвт хортон шавьж устгахад нэг тэрбум төгрөг суусан.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ