С.Батжаргал: Орон сууцны асуудал ярьсан маш олон хүн хандаж байгаа хязгаар тогтоож шаардлагатай төлөөллүүдэд орон сууцны дэмжлэг олгохоор ажиллаж байна

С.Батжаргал : "Орлогод нийцсэн орон сууц" төслийн хүрээнд Орхон аймагт долоон байршилд орон сууц барихаар бид төлөвлөж байна. Одоо барилгын ажил явагдаж байна.Орлого багатай яг зорилтот бүлгийн иргэдэд чиглүүлэх ажлыг эхнээс нь зохион байгуулалт сайтай хийх ёстой. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий энэ орон сууцны төсөлд ч бас хэмжээ хязгаар тогтоохгүй бол иргэдийг бухимдуулах асуудал гарна.

Эхний ээлжинд Уртын гол багт 260 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа болон бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татаж барилга ажлаа эхлэсэн одоо энэ зундаа хөрөнгө оруулалт тасалдахгүй бол урагшлаад явах боломжтой. Ашиглалтанд орох барилгуудад журам яаж батлагдах хэрхэн иргэд хамрагдах шаардлага нь юу байх уу гэдгийг нарийн судалгаа гаргаагүй байхад зарим төрийн байгууллага бүртгэл хийсэн байх жишээтэй ингэж болохгүй. Мөн сүүлийн үед иргэдээс орон сууцны асуудлаар өргөдөл ихээр ирүүлэх болсон. Уг асуудалд хариулт өгөхийг ОНӨГ-т үүрэг болгоод ажиллаж байна.Ашиглалтанд орохоос өмнө бид тус орон сууцны харилцааг зохицуулсан журам гаргаж түрээслээд явах уу өмчлөөд явах уу гэдгийг  тодорхой болгож байж  иргэдэд мэдээлэл өгнө. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Ene 260 ailiin oron suutsiin bvteen baiguulaltan gar bi oroltsoj bga xos ger bvliin 2 xvn bna ooriin gar bie oroltsson ene bairandaa orxiig mash ix xvsj moroodoj bna ymar mitral xaan ogox vv todorxoi xariuult ogooch Utas : 80393868

Enhjargal

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.