Өнгөрсөн долоо хоногийн шуурхайгаар  Засаг дарга С.Батжаргал газар, хэлтсүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, “Ногоон-Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Тэр бум” мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж  нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан ААН-үүдтэй уулзаж, мэдээлэл солилцохыг үүрэг болгосон. Үүний хүрээнд “Ачит-Ихт” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Гал сэнтий” ХХК зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцжээ. Дээрх  байгууллагууд  энэ онд 4 байршилд нийт 3000 ширхэг мод тарих юм.

   Мөн бүх нийтийн цэвэрлэгээг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулах байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан энэ долоо хоногт зохион байгуулахаар болсон. Хотын  захирагчийн алба, Хот тохижуулах газартай хамтран техник хэрэглсийн тоог гаргаж, хүчний байгууллагуудыг татан оролцуулж цэвэрлэх талбайг хуваарилжээ. Өнгөрсөн долоо хоногийн шуурхай дээр яригдсан нэг асуудал нь инженерийн шугам сүлжээ шинэчлэх, засварлах ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд  тохижолт, ногоон байгууламжийн  нөхөн сэргээлт хийх тухай байв.  Энэ асуудлаар өнгөрсөн жил шугам сүлжээний засварын ажил гүйцэтгэсэн  “Тавин Лан” ХХК-ийн удирдлагатай уулзаж, тохижолт ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай эхлүүлэх талаар үүрэг чиглөл өгчээ. Батлагдсан зураг төсвийн хүрээнд зүлэгжүүжлэлт 6720 м.кв, явган хүний зам 3270 м.кв, шар хуайс 9200 ширхэг тарих юм байна. Усны үнэ нэмэгдсэн асуудлаар ойлгомжтой мэдээллийг иргэдэд өгөхийг мөн өнгөрсөн долоо хоногийн шуурхай дээр "Эрдэнэт ус ДТС" ОНӨХК-д үүрэг болгосон. Тэгвэл энэ талаарх мэдээллийг энэ долоо хоногоос иргэдэд өгч эхлэхээр болсон байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ