Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хэд хэдэн асуудал хэлэлцэв. 

Хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Улмаар Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл батлагдах юм. Уг буцаалтыг байгууллагаас нь шалтгаалж бус цалингийн хэмжээгээс нь хамаарч олгохоор болсон байна. Тодруулбал, сарын 1 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцааж олгохгүй аж. Энэ талаар ХНХ-ны сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрээр "Зарим байгууллагын ажилчдад буцаан олголт өгөхгүй тухай анх яригдсан. Гэвч өнгөрсөн хугацаанд маш олон санал ирсэн. Тиймээс байгууллагаар нь бус цалингийн хэмжээгээр нь хязгаарлах нь зөв гэж үзсэн. Ингээд 1 сая төгрөгөөр хязгаарлахаар болсон. Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэх агуулгаар хуулийн төслийг өргөн барилаа. Ингэснээр албан журмаар НДШ төлдөг 715 мянган хүн хамрагдах юм байна. Харин сайн дураараа НДШ төлдөг 147 мянган хүн хамрагдах юм байна. Үүнд төсвөөс 172 тэрбум төгрөг зарцуулна" гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 1

  • Шинэ мэдээ