Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэн аж ахуй нэгжид 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох санал дэвшүүлжээ

2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахын тулд дараах арга хэмжээг авахаар төсөлд тусгажээ. Үүнд:

  1. Улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжид зарцуулах,
  2. Хоёр настай хүүхдийн эцэг эх хүүхдээ гэртээ асрахад нь зориулж хувьсах зардлыг олгох,Уулсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх,
  3. Хөдөө орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн  60 хувийг төрөөс батлан даах
  4. Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэн аж ахуй нэгжид 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох
  5. 2023 оноос хойш хэрэгжих дулаан цахилгааны төслүүд борлуулалт эхэлснээс хойш 3 жилд 90 хувь дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын албан татвараас чөлөөлөх
  6. Мөн орон нутаг дахь шинээр эхлүүлсэн бизнесийн орлого эхэлснээс хойш 3 жилд 90 хувь дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын албан татвараас чөлөөлөх

Ерөнхий сайд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын саналыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.