-20C°/-9C°
Үүлшинэ
Засаг дарга С.Батжаргал өнгөрсөн долоо хоногийн шуурхай хуралдаан дээр ус, дулаан, цахилгааны төлбөрийг иргэдийн цалин буух өдрүүдтэй уялдуулан авдаг байх чиглэлд анхаарч, гэрээнд өөрчлөлт оруулахыг холбогдох газар, хэлтсүүдэд даалгасан. Уг үүрэг даалгавар 100 хувь биелж ус, дулаан, цахилгааны төлбөрийг сар бүрийн 25-аас 31-ний хооронд төлдөг байх зохицуулалтыг хийжээ. Өөрөөр хэлбэл, дараа сарын 10-ны өдөр хүртэл цахилгаан, дулааны төлбөрт алданги тооцохгүй болж байна. Сар бүрийн 25-аас 31-ний хооронд төсвийн болон бусад байгууллагын цалин буудаг. Сар бүрийн 1-ээс 10-ны хооронд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн цалин болон тэтгэвэр, халамжийн санхүүжилт ордог. Тиймээс дээрх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд төлбөрөө ихэвчлэн төвлөрүүлдэг учир өмнөх хугацааны төлөлтөөс тус хугацааг тогтоосон байна.
СЭТГЭГДЛҮҮД /0/