Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг цуцалж, иргэдийн төлбөрийг буцааж эхэлжээ

Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна. 

Тус мэдэгдэлд "Уг бүртгэлийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан ч программ хэт ачаалсны улмаас бүртгэлийн систем доголдсонд иргэдээс хүлцэл өчье.

Иргэдийн тавьсан шаардлагын дагуу Бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн бүртгэлийг бүрэн цуцлан хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Тухайн өдөр бүртгэлийн хураамж төлсөн иргэдийн төлбөрийг буцаан шилжүүлээд байна.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хэрхэн бүртгүүлэх заавар мэдээллийг тодорхой болсон даруйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны вэб сайт, пэйж хуудсаар дамжуулан хүргэнэ" гэсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.