УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ: ИРГЭДЭЭС ИРЖ БУЙ АСУУЛТАД ТОВЧ ХАРИУЛЖ БАЙНА

1. Хялганатын зам юу болов

- ЭРДЭНЭТ ХЯЛГАНАТ чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Эрдэнэт үйлдвэрээс зарласан. Энэ зун ажил нь эхэлнэ. Уг авто зам Эрдэнэт-Хялганат чиглэлийн 53.6 км, Подъём-1, 2, Цэвэрлэх байгууламж чиглэлийн 10.4 км технологийн зам гэсэн бүрэлдэхүүнтэй.

2. Шар Хөтөлийн зам яасан бэ? 

- "Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай авто зам төсөл"-ийн ТЭЗҮ бэлэн болсон. Улсын төсөв, олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Удахгүй энэ асуудлаар Европын холбооны төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөсөн. Уг төсөл нь Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд багтсан.

Төлөвлөж буй авто замын нийт урт: 92.28 км

 Төсөвт өртөг: 150.34 тэрбум төгрөг

3. 1-р сургуулийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох вэ?

- 2022 оны Улсын төсөвт уг барилгын үлдэгдэл санхүүжилт 826.4 сая төгрөгийг тусгуулан батлуулсан. Удахгүй дуусна. Гүйцэтгэгч компани, хариуцсан хүмүүс уг барилгын дуусах хугацааг янз бүрээр хэлдэг ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Энэ удаад шаардлагатай бүх төсвийг батлуулж чадсан.

4. Баянбулаг багийн 16-р сургуулийн спорт зал хэзээ дуусах вэ? 

- 2022 оны Улсын төсөвт уг барилгын үлдэгдэл санхүүжилт 450 сая төгрөгийг тусгуулан батлуулсан. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн. Ажил үргэлжилнэ.

 Та бүхэн асуух асуултаа доор үлдээгээрэй. Нэг бүрчлэн хариулах болно оо

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.