С.ГАНЦОГТ: Бид алдааг давтахгүйгээр, иргэддээ зөв ойлгуулж, иргэдийнхээ оролцоотой төрийн зовлон бэрхшээлийг хамтдаа туулах учиртай

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дээр Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт усны алдагдалтай холбоотой мэдээлэл хийсэн.

Усны алдагдлыг тал бүрээс нь судалсан түүний яриаг сийрүүлэн хүргэж байна.

 С.ГАНЦОГТ: -Газар доорх байгууламжаа, шавхагддаг нөөцөө ярьж, хөндөж, ойлголттой болж байгаад би хувьдаа гүнээ талархаж байна. Хотын захирагчийн албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа та нар шиг л ойлголттой байсан. Эрдэнэт ус, энэ хот чинь усандаа живлээ шүү дээ. Тэгээд Түмээ дарга, Ганболд даргатай зөвлөлдөн, “Хот чинь болохоо байж” гээд ажилласан, явсан, судалсан.

Та нар цаас хөөж, он сар, өдөр хөөцөлдлөө. Би бол газар доор нь, тэр хүмүүсийн ажилладаг нөхцөлтэй нь, 24 цагийнх нь дурын цагт Эрдэнэт усынхантай ажилласан. Юуг ойлгосон бэ гэхээр, Монголчууд хүнийхээ хийдэг бүтээдэг хөдөлмөрийг хүндэлж сурмаар байна. хөдөлмөрийг үнэлж чаддаггүй, амаараа хэнийг ч дайрч давшилж, хэнийг ч доошоо хийж чадна.

Гэхдээ монгол хүний хөдөлмөрийг үнэлэх цаг болсон. Усны үнэ цэнийг бид өнөөдөр их сайн ойлголоо гэж бодож байна. Тэгвэл өөрсдийнхөө үнэ цэнийг хамтдаа бий болгоцгооё. Эрдэнэт усынхан, мөн Эрдэнэт үйлдвэрийнхэндээ Эрдэнэт хотын нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Бидний уух усыг авч ирээд, идсэн хоолтой нь, шингээснийг нь буцааж аваачаад боловсруулж байна. энэ гаргаж ирж байгаа усны үнэ нэмчихлээ гээд байгаа нь эд нар нэг төгрөгийн ч ашиг ологүй, зөвхөн тээвэрлэж, хэрэглэгчийг хангах гэж гаргаж байгаа зардал нь юм шүү. Цаашдаа энэ үнэ нэмэгдэнэ.

Бензин шатахуун, инфляци өсч байгаа энэ цаг үед 300 гаруй ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд, 100 гаруй мянган хүний хэрэглээг хангахын тулд энэ байгууллагад сайн мэргэжилтэн, сайн ажилтан, чадвартай хүмүүсийг бий болгохын тулд энэ зардал заавал өснө. Харин дахин нэмэгдэхэд бид энэ алдааг давтахгүйгээр, иргэддээ зөв ойлгуулж, иргэдийнхээ оролцоотой төрийнхөө зовлон бэрхшээлийг хамтдаа туулах учиртай.

“Эрдэнэт ус”-ын захирлыг солиод асуудал шийдэгддэг бол үгүй мөн амархан байна даа. Тийм бол, Бүүвэйбаатар үүнтэй зууралдаад байхгүй байх. Тэгэхээр усанд алдагдаж байгаа дөрвөн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, усыг дамжуулж ирж байгаа Эрдэнэт үйлдвэрийн усыг хэмждэг хэмжүүр нь 2 өөр, хэрэглэгчтэй 3 өөр учраас энэ дунд зөрүү байна. хоёрдугаарт, зөөврлөж ирсэн уснаас хот алданги хүлээдэг, Эрдэнэт үйлдвэр алданги хүлээдэггүй байсныг шүүх, цагдаагийн байгууллагад хандаж явсаар одоо шугамны алданги гэж 18 сая төгрөг хасаж тооцдог болсон. Ингээд 53 хувиасаа 18 саяыг хасаж байгаа юм.

Хоёрдугаарт, инженерийн шугам сүлжээний насжилт дуусан учраас энд тэндгүй шүүрэл байна. шүүрлүүдийг засварлах, үе шаттай шинэчлэхэд тодорхой арга хэмжээ авч байна. Эрдэнэт үйлдвэрийн 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тавин лан” компани төв магистралын хэсэгхэн шугамыг солиход энэ өөрчлөлтүүд ирж байна. эрэднэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр Тосгонд хэсэгхэн газрын шугам солиход 10 хувийн алданги буураад ирж байна. 2020, 2021 онд Эрдэнэт үйлдвэр 53 хувийн алдагдалтай байснаа энэ жил 27 хувийн алдагдалтай болж буурч ирсэн. Усны алдангийг бууруулахын тулд олон арга хэмжээ авсан. Гэхдээ аль хүчин зүйл дээр алданги буурсныг олох гэж бид хичээж байна. Гуравдугаарт, хулгайтай тэмцэнэ. Задгай бичдэг асуудлыг дахин гаргахгүй. Айл өрхүүдийн хэрэглэдэг тоолуурыг цахимжуулах асуудлыг манай аймгийн удирдлагууд онцгой анхаарч байна.

Зөвхөн тоолууржуулахад 38 тэрбум, шугамаа солиход хамгийн багадаа 100 тэрбум төгрөг шаардлагатай байна. Төр мөнгө гаргаад шийднэ гэдэг нь татвар төлсөн иргэдийн мөнгийг буцаагаад зарцуулж байгаа л хэлбэр. Тийм учраас татвар төлж, түүнийг босгож байгаа, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ хайрлая. Нөгөө талаас энэ зовлон бэрхшээлээ ард иргэдтэйгээ ярилцаж, иргэдээ аюулгүй цэвэр ус, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангамаар байна.

Хамгийн сүүлд, бид юунд анхаарах ёстойг хэлье. Бид усны стандартад анхаарах ёстой. Аюулгүй цэвэр усны төлөө зүтгэмээр байна. Шугам хоолойгоор дамжиж ирж байгаа усанд хичнээн нь бохирлож байгааг бид мэдэхгүй, гэр хорооллын усаа татаж байгаа усны эх ундаргаа хамгаалмаар байна. тэнд мод тарьж, төв суруин үүсгэмээр байна. Гэр хорооллын иргэдийг усаар хангаж байгаа усны үнэ тарифыг буулгах талаас анхаармаар байна. Энд хамтаръя. Ирэх оны төсөв төлөвлөгөөнд инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, тоолуураар хангах, хэрэглэгчдэд эерэг ойлголт төрүүлэхийн тулд хандлагаа өөрчилж, хамтарч ажиллая.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.