Орхон аймгийн агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан судалгааны дүнг танилцууллаа

Азийн хөгжлийн банкнаас таван улсын долоон хотод цэвэр агаарын үйл ажиллагааны төлөвлөгөө  боловсруулах техник тусламжийн төслийг Ricardo-AEA limited компани болон Clean Air Asia  байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Орхон аймаг юм. Агаарын чанарыг сайжруулахтай холбоотой мэдлэг, үйл ажиллагааг бэхжүүлэх төслийг 2018 оноос Орхон аймагт хэрэгжүүлж, энэ хугацаанд аймгийн агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тандах, шинжилгээ судалгааг хийсэн байна. Өнөөдөр Эрдэнэт хотын Цэвэр агаарын үйл ажиллагааны төлөвлөгөөний сонирхогч талуудын уулзалт зохион байгуулж, агаарын бохирдлын үнэлгээний тайланг танилцуулав.
  Төслийн гүйцэтгэгч байгууллагаар Англи улсын Ricardo-AEA limited компани ажиллаж байгаа бөгөөд судалгааны үр дүнг боловсруулж Агаарын чанарын загварчлалыг боловсруулжээ.

Уг загварчлал, судалгааны үр дүнд үндэслэн Эрдэнэт хотын агаарын чанарыг сайжруулах, цэвэр агаарын төлөвлөгөөг боловсруулах ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөн байна.
Эрдэнэт хотын агаарын бохирдол гэхээр цагаан тоос гэж ярьдаг. Тэгвэл гурван жилийн хугацаанд хийсэн дээрх судалгааны үр дүнгээр агаарын чанарт гэр хороолол, автомашин, зам дэд бүтэцтэй холбоотой тоос шороо, жижиг оврын уурын зуух нь голчлон нөлөөлж байгааг тогтоосон байна.

   Засаг дарга С.Батжаргал энэ талаар  “Цар тахлын үед бидний амжилттай хийж чадсан ажлын нэг нь энэ төсөл юм. Орхон аймагт агаарын бохирдол гэхээр л цагаан тоос гэж ойлгоод байдаг.  Олон улсын байгууллагуудтай  хамтран Орхон аймагт агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг  бууруулах боломж  юу байна вэ гэдгийг ярилцаж, гарц шийдлийг эрэлхийлж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж бодож байна. Гэр хорооллын  17 мянган өрхийн халаалтыг цахилгаан зуухаар шийдэх үү  эсвэл сэргээгдэх эрчим хүчээр шийдэх боломж юу  байна гэх мэт олон санал санаачилга гарч байна. Нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоосон судалгаатай болно гэдэг бидэнд том боломж. Цаг хугацаа, төсөв мөнгийг үргүй хоосон зарцуулахаар юу хийх нь ойлгомжтой, тодорхой зүйлийг олж харах учраас бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Төсөл 2023 онд хэрэгжиж дуусах бөгөөд үр дүнд агаарын чанарыг сайжруулах бодлого үйл ажиллагааны төвшинд цэвэр агаарын төлөвлөгөөтэй болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.