“Бүх хайраа гэр бүлдээ” сарын аяны хүрээнд дараах үйл ажиллагаа болно

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд  “Бүх хайраа гэр бүлдээ”,  “Нэгдүгээрт хүүхэд” хөгжил, хамгааллын нэг сарын хугацаатай аяныг тус тус өрнүүлж буй.  Дээрх аянуудын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Тавдугаар сарын 15-нд “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиодог.  Уг өдрийг тохиолдуулан нийгмийн анхдагч нэгж болох “Гэр бүл”-д тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, цаашид гэр бүлд чиглэсэн арга хэмжээнд тусгах, улмаар гэр бүлийн харилцааны тухай мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, эерэгээр нөлөөлөх, гэр бүлийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэлгэрүүлэх нь  “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ" аяны зорилго юм. 

АЯНЫ ХҮРЭЭНД...

  • энэ сарын 13-нд “Гэр бүлийн хөгжлийн уламжлалт чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурал, 
  • 10-д Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн өдөрлөг,
  • 18-нд Уурхайчин соёлын ордонд  200 гэр бүлийн төлөөллийг оролцуулан гэр бүлийн чуулга уулзалтыг тус тус зохион байгуулна. 
  •  19,20-нд өдөр сэтгэл зүйчдийн өдөрлөгийг зохион байгуулж, ганцаарчилсан болон бүлгийн  сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд олгох юм байна.

Түүнчлэн “Дэлхийн гэр бүлийн” өдрийг тохиолдуулан аймгийн Гэр бүлийн ордноос залуу гэр бүлд хүндэтгэл үзүүлэх үнэ төлбөргүй хуримын үйл ажиллагааг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, төрийн байгууллагад ажиллаж буй гэр бүлээ батлуулаагүй залуу 10 гэр бүлийг Амарын талбайд ёсчлон батлах  үйл ажиллагаа энэ сарын 18-нд болно. Мөн энэ өдөр Гэр бүлийн ордны үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг болно. Энэ сарын 6-ныг хүртэл төрийн  байгууллагуудаас залуу гэр бүлийн  санал авч түүн дээр тулгуурлан 10 гэр бүлийг батламжлах ажээ. 
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Отгонцэцэг “Нэгдүгээрт хүүхэд” хүүхдийн хөгжил, хамгааллын нэг сарын аяны талаар мэдээлэл өгөв. Уг аяны хүрээнд аймгийн ИТХ, Хүүхдийн оролцооны нэгдсэн төвтэй хамтран “Мини парламент” үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн дарга  С.Батжаргалын санаачлагаар “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулах бөгөөд энэ жил  Мэргэжил сонголт сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзалт хийхээр төлөвлөжээ.
Аяны  хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, ИТХ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, ОБГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар гээд төрийн бүхий л байгууллагууд оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRESSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

SR A ARSINA US

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ Монголоос ирж авахаар явуулахаас өмнө эхний хагасын төлбөр 210,000 долларыг төлсөн. Энэтхэг ахан дүүс, энэ эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай гэж бодож байна. Миний систем би үүнийг шархны дагуу хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвддөггүй байсан бөгөөд тэд надад үлдэгдэл 210,000 долларыг төлж, намайг эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт би үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Хэрэв та бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл Venkata Specialist Hospital DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл WHATSAPP +19083082601 хаягаар холбогдоно уу. хатагтай Арсианаас хүндэтгэлтэй байна

DOCTOR WAYNE

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.