“ЭРДМИН” ХХК  2021 оны Орхон аймгийн "Шилдэг татвар төлөгч"-өөр шалгарлаа

2021 оны Орхон аймгийн "Шилдэг татвар төлөгч"-өөр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд тодорлоо.Энэ жилийн тухайд орон нутгийн томоохон татвар төлөгч байгууллагаар 25 жилийн ойн тохиож буй “ЭРДМИН” ХХК 

2021 оны Орхон аймгийн шилдэгийн шилдэг татвар төлөгчдийн ангилалд багтаж топ  татвар төлөгчөөр шалгарсан байна. 2021 оны улс орон нутгийн төсөвт 2,3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн санхүү, татварын тайлангаа хуульд заасан хугацаанд тогтмол өгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллажээ. Эрдмин компаний хамт олон нийт уурхайчиддаа халуун баяр хүргэж үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэж улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ чамбай гүйцэтгэж татвар төлөлтөөрөө тэргүүлсэн явдалд татварын хэлтсийн зүгээс болон нийт Эрдэнэтчүүдийн өмнөөс талархал илэрхийлж амжилт хүслээ.

Та бидний төлсөн татвар улс, орон нутагт эдийн засгийн хөгжлийг авчирч, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж тэтгэвэр, иргэдийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхэд хэзээд үнэтэй хувь нэмэр байсаар ирсэн билээ.

Нийт татвар төлөгчиддөө "Татвар төлөгчдийн өдөр"-ийн мэнд хүргэе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.