“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд СӨБ-ын 17 байгууллагын 300 гаруй хүүхэд оролцлоо

Орхон аймгийн ГХУСАЗЗөвлөл, Орхон аймгийн ЗДТГ, Боловсрол шинжлэх ухааны газар, Улаан загалмайн нийгэмлэг, Орхон аймгийн ЗЦГазар хамтран зохион байгуулж буй “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо. Уг тэмцээн нь энэ жил 37 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон аймгийн СӨБ-ын 17 байгууллагын 300 гаруй хүүхэд оролцлоо.

Тэмцээн мэндчилгээ, урлагийн тоглолт, гэрийн даалгавар, буухиа тэмцээн гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд тэргүүн байранд Орхон аймгийн 6-р цэцэрлэгийн П.Баярмаа Н.Үүрийнтуяа багштай бэлтгэл бүлгийн хүүхдүүд 43,5 оноогоор шалгарлаа. Харин 2-р байранд 43 оноогоор 3-р цэцэрлэг, 3-р байранд 41 оноогоор улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн Д.Цэрэнлхам багштай хүүхдүүд тус тус шалгарлаа.

Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн 6-р цэцэрлэгийн хүүхдүүд Улсын хэмжээнд зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох юм байна. Мөн эхний 3 байранд шалгарсан 3 баг буюу 6-р цэцэрлэг, 3-р цэцэрлэг, 1-р цэцэрлэгийн багууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Амарын талбайд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Гала тоглолт хийж Замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд танилцуулах юм байна.

"Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээнд хүүхэд багачууд хамрагдсанаар замын хөдөлгөөний тухай мэдээлэл олгох, зөв дадал хэвшүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэг олгох ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.