А.Түвшинжаргал уу? М.Түмэнжаргал уу? гэдэг сонголтын өмнө зогсож буй Засаг дарга...

Монгол улс анх удаа Төрийн хэмнэлтийн хуультай болсон. Тодруулбал, УИХ 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан. Хууль баталсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулиар Засгийн газрын харьяа байгууллагууд дэд болон орлогч даргатай байхыг хориглож, аймгуудыг нэгээс дээш орлогч даргатай ажиллахыг хориглосон юм. Агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд ЗӨВЛӨХ-ийн орон тоо байхгүй.

Аймаг, НИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно. Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно.Төрийн албан хаагчид эхнэр, нөхрийнхөө төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг санхүүжүүлэхгүй.

-Албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр

-Ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсвэл эхнэр болон нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал

-Хэвлэлийн захиалгын төлбөр зэргийг санхүүжүүлж, зарцуулахыг хориглоно хэмээн хуулийн төсөлд тусгагджээ. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр 21, сум, дүүргийн тамгын газар дээр 22, орлогч дарга нарын асуудал яригдана гэдгийг сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга онцолсон. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэзээ бүрэн хэрэгжиж дэд дарга, орлогч, зөвлөхүүд ажлаасаа бүрэн чөлөөлөгдөх вэ?гэсэн асуулт гарч буй.

Аймаг, сумдын хувьд Засаг даргын орлогчоо цөөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор Орхон аймгийн тухайд хоёр орлогч даргын асуудал тодорхой шийдвэрт хараахан хүрээгүй байна.Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал,Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал нарын тухайд хэнийг нь авч үлдэх бэ? гэдэг хүндхэн сонголттой Засаг дарга С.Батжаргал нүүр тулж буй.Хэмнэлтийн хуульд заасан нэг онцлог нь дэд дарга, орлогч, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, орон тоог хэвээр хадгалахыг хориглосон энэ нь орлогч нараа албан тушаалыг нь өөрчлөөд авч үлдэх боломжгүй гэсэн үг юм.Хэмнэлтийн хууль хэрэгжээд сар ч хүрээгүй байна.Хуулийг хэрэгжүүлэхэд хугацаа орох учир сонголт хийхэд ч мөн хугацаа бий гэж харж буй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Хоёрыг явуулаад шинэ залуу ав.

А

2023-01-04 13:30 | 43.231.113.120

А.Түвшинжаргалыг авч үлдээгээрэй

Амраа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.