Зургаадугаар сарын цаг агаар ямар байх вэ?

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын уур амьсгалын урьдчилсан төлвийг гаргажээ. 

Зургаадугаар сарын агаарын темперaтурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу олон жилийн дунджаас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байв.

Сарын нийлбэр хур танадас Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 40–60 мм, бусад нутгаар 21–39 мм хур тунадас ордог аж.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна.

Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–аар хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Дорнодын нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар  олон жилийн дунджийн орчим,  хур тунадас Дундговийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зургаадугаар сард  баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй. Иймд гэнэтийн аадар бороо, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

 

 

 

linkedin sharing button

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.