Орхон аймаг: Махны 2 зах боловсруулах 3 үйлдвэр мах худалдаалах тусгай зөвшөөрөлтэй 17 дэлгүүр ажилладаг

Сүүлийн өдрүүдэд махыг химийн бодистой хольсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд иргэд мах боловсруулах үйлдвэрүүд хийгээд махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудад хатуу хяналт тавьж ажиллахыг  МХГ-аас шаардаж буй. Бид Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг мах боловсруулах үйлдвэрүүд болон махны худалдаа эрхэлдэг газруудын хяналт шалгалтын талаарх мэдээллийг Мал эмнэлэгийн газрын мал амьтаны эрүүл мэнд хариуцсан газрын дарга Л.Уртнастаас тодрууллаа. 

Орхон аймагт махны төрөлжсөн захын  стандартаар ажилладаг гурван газар байдаг бөгөөд үүнд "Жаргалант мах импекс" Таван -эрдэнэ, Хүлэг хүнсний захууд багтдаг байна. Эдгээр захуудад гарал үүслийн гэрчилгээтэй малын махнууд худалдаанд гардаг бөгөөд хяналтыг хоёр талаас хийдэг талаар тайлбарлалаа.Тухайлбал Архангай, Завхан Булган,Сэлгэнэ зэрэг аймгуудаас голдуу мах нийлүүлэгддэг бөгөөд эдгээр аймгуудаас гарсан малын махыг цахимаар хянах шинэ систем нэвтрүүлжээ.

нэ нь тухайн тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр болон махны захаас авсан махаа код уншуулаад гарал үүслийн гэрчилгээг нь иргэн та  харах боломжтой гэсэн үг. Мах боловсруулах үйлдвэрүүдийн тухайд Эрдмит, Мах маркет зэрэг компаниуд Архангай, Завхан Булган аймгуудаас махаа нийлүүлдэг бөгөөд хяналт шалгалтыг МХГ-аас тогтмол явуулдаг учир ноцтой зөрчил илэрдэггүй талаар тэрээр тайлбартаа онцолсон. Махны худалдаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 17 дэлгүүр өнөөдрийн байдлаар ажиллаж байна эдгээр дэлгүүрүүд ихэвчлэн Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн зэргэлдээх сумдуудаас махаа татан авдаг байна. Иргэд махны худалдан авалт хийхдээ тусгай зөвшөөрөлтэй газрыг сонгон үйлчлүүлж цахимаар гарал үүслийг гэрчилгээг хянаж шалгаж авч байхыг санууллаа.Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Идэр баялаг, Энхбүтэмж зэрэг газруудын тухайд хяналт тавих чиг үүрэг нь МХГ-т байдаг дээрх газрууд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй махаа голдуу Булган, Сэлэнгэ,Архангай аймгаас татан авдаг байна. 

Одоогоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа малын махны худалдаа эрхлэгчдээс ноцтой илэрсэн зөрчил байхгүй өдөр тутмын хяналтаа явуулсаар байгаа тухай Л.Уртнаст дарга онцоллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

yum ilerwel ene huntei hariutslaga toostoh yum bn te

ggg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.