Засаг дарга “ЭРДМИН”ХХК-тай 2022 оны хамтын ажиллах гэрээг байгууллаа

 Засаг дарга С.Батжаргал болон бусад албаны хүмүүс “АЧИТ-ИХТ” ХХК, “ЭРДМИН”ХХК-тай  2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурав. 
Уг төлөвлөгөөнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн газар байгуулах, боловсрол, хүүхэд залуусын хөгжилд хувь нэмэр оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны хороогоор хэлэлцэн зөвшилцөж тус бүр 7 арга хэмжээг тусгажээ. 
       “ЭРДМИН” ХХК 2019 оноос орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд аймаг, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг дэмжих, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ. 2021-2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 2021 онд дөрвөн арга хэмжээ төлөвлөн 100 хувь хэрэгжүүлсэн байна.     

Уг төлөвлөгөөний хүрээнд БОЭТ-д чухал шаардлагатай AV-2000В загварын тус бүр нь 24,8 сая  төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат 2 ширхэгийг цар тахлын үед хүлээлгэн өгсөн нь цагаа олсон чухал хөрөнгө оруулалт болсон юм. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар түргэн, шуурхай хүргэх ажлын хүрээнд 22.2 сая төгрөгийн санхүүжилтээр Е-Mongolia төвийн засвар хийх ажлыг хариуцан гүйцэтгэж, ашиглалтад оруулсан нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажил юм. Засаг дарга С.Батжаргал байгаль орчныг хамгаалах чиглэлээр болон эрүүл мэнд, хүүхэд залуусын хөгжилд хувь нэмэр оруулахад анхааран ажиллаж байгаа дээрх хоёр компанид талархал илэрхийлэн Орхон аймгийн нийт иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүслээ. 

    

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ESUIGEN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.