Сайд Х.Нямбаатар цагдаагийн алба хаагчдын өмнөөс нийт сэтгүүлчдээс уучлалт гуйлаа

 

Тэрээр "Нийт сэтгүүлчдээсээ уучлал хүсье.

Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, зураглаач та бүхнээсээ уучлал хүсэж байна. Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.

Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм. 

ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно" гэв.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг албадан буулгасан. Гэвч тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр иргэдийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх асуудал үүсэж, үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлч, зураглаачдын биед цагдаагийн алба хаагч халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч н.Гэрэлмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Сэтгүүлч Г.Гэрэлмаа "Өчигдөр шөнө цагдаад бүх зүйлээ хураалгаад, хэнтэй ч холбоо барих боломжгүй болсон. Ингээд намайг Зайсан орчмоос баривчлаад, цагдаагийн хэлтэст авч ирсэн. Намайг ажлаа хийж явтал камерыг минь булаан авсан, гар утсыг маань маш олон цагдаа нар бие биедээ дамжуулаад буцааж өгөхгүй байсаар, доторх бүх баримт материалыг устгасан.

Хүнгүй газарт миний биед 10 гаруй удаа халдсан. Миний амыг гараараа тагласан. Чи чаддаг юм бол хашхир, уйл. Хэн ч чамайг сонсохгүй гээд цагдаа нар басамжилсан. Миний толгой дээр гишгэсэн. Намайг ямар үндэслэлээр ийм байдалд оруулсныг ойлгоогүй. Цагдаагийн алба хаагчид намайг ингэж хүнд байдалд оруулсанд маш гомдолтой байна.

Надаас тайлбар, мэдүүлэг огт авахгүй байсаар шөнө сулласан. "Шоронд нь хатаачихмаар, жүжигчин сэтгүүлчид их олон юм аа" гэж доромжилсон. Намайг саатуулсан цагдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнх" гэж бичсэн байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ESUIGEN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ESUIGEN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.