Н.БАЯРМАА: Оюунлаг, хүчтэй, сэтгэлдээ галтай залуучууддаа “Гэрлээ байнга асааж яваарай” гэж захья

Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаа Эрдэнэт хотноо ирж, “Гэрэл асаая 2” хөтөлбөрийн залуучуудтай уулзлаа.

Эрдэнэтийг залуу хот гэдгээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Таны хувьд Эрдэнэт хотод ирж байсан анхны сэтгэгдэл?

- Миний санаж байгаагар “Ромео Жулета” жүжгээр ирсэн санагдаж байна. Ороод ирэхэд л тайван, дулаахан, элбэг дэлбэг мэдрэмж төрж байсан. Бүх л зүйл нь таатай сэтгэгдэл үлдээдэг. Эрдэнэтийн үзэгчид урлагт хайртай, бас дуртай, тоглолт их үздэг, гоё хүлээж авдаг. Мэдрэмж нь өндөр гэж би хувьдаа үнэлдэг. Оюун санаа нь задарчихсан, урлагийг ойлгож хүлээж авдаг болчихсон, тоглоход урамтай сайхан санагддаг.

- Энэ удаад Эрдэнэтийг зорьж ирсэн ажлын тухайд юу хэлэх вэ? Эрдэнэтийн залуучуудын талаарх таны бодол?

- Би олон нийтийн ажилд харьцангуй бага оролцдог. Өнөөдөр анх удаа ажлаасаа өөр зорилгоор Эрдэнэтэд ирж, олон нийтийн ажилд оролцлоо. Гоё байна. Залуучуудын хүсэл тэмүүлэл, “Хийж бүтээе” гэсэн сэтгэлдээ галтай залуусын эрч хүчийг мэдэрлээ. Миний сэтгэлд ч тэд “Гэрэл асаалаа”. Бусдын оюун санааны төлөө нийгмийн сайн дурын ажил хийж байгаа үеийнхнээрээ бахархлаа. Эрдэнэтийнхэн их идэвхтэй оролцож, гоё хүлээн авлаа.

- “Анна Каренина” жүжиг таныг их өөр талаас нь үзэгчдэд таниулсан гэж бодож байна. Энэ их ачааллын ард гараад Эрдэнэтийг зорьж ирлээ. Таны дараагийн уран бүтээл юу вэ?

- Театр үндсэн төлөвлөгөөтэй ажиллаж, жил бүр шинэ жүжиг тайзнаа тавьдаг. “Анна Каренина” их удаан тоглогдлоо. Энэ намар ОХУ-д сургууль төгсөж ирсэн залуу найруулагчийн томоохон уран бүтээл рүү орох гэж байна. Миний хувьд, театрын ажилдаа дарагдаад кинонд тоглоогүй нэлээд удсан байна. Киноны саналууд хүлээн авсан. Энэ жил кинон дээр төвлөрч ажиллах бодолтой байна. Одоогоор тоглохоор шийдсэн хоёр кино бий.

- Эрдэнэтийн уур амьсгал ямар санагдав? Хотын хөгжлийн тухайд?

- Эрдэнэтийн ирээдүйн тухай их боддог л доо. Хэдэн жилийн өмнө ирсэн. Тэр үеийг өнөөтэй харьцуулахад өөрчлөлт харагдахгүй л байна. Яг л ийм тайван, хуучны, классик байдлаараа байх нь энэ хотын хэв маяг байж болох юм. Магадгүй, ирээдүй нь өөр байж болох л доо. Эрдэнэтээс гарч байгаа залуучуудыг харахад их өөр. Аливаа хотын хөгжил хүн дээрээ л оршин тогтноно. Амьдарч байгаа хүмүүс нь оюунлаг болохоор уурхайгаар хэмжигдэхгүй их хөгжил харагдаж байна. Залуучууд нь боломжийг эрж хайж байна гэж харагдлаа.

- Өнөөдрийн үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцож байна вэ?

- “Гэрэл асаая” үйл ажиллагааг зохион байгуулагч нь Үүрцайх гээд миний найз бий. Яаманд хэвлэлийн албаны даргаар ажилладаг. Найз маань өмнө нь санал тавьж байсан ч ирж амжаагүй юм. Энэ удаад “1000 залуу цуглаж байгаа, бид чадах чинээгээрээ оролцох ёстой” гэж хэлсэн. Уг нь би, боломж гарвал олон нийтийн болоод хүүхдийн үйл ажиллагаанд оролцох юмсан гэсэн бодолтой явдаг. Энэ хүсэлдээ тулгуурлаад хувь хүний үзэл бодлоо хуваалцъя гээд зорьж ирсэн. Хүмүүс сайхан хүлээж авлаа, боломж гарвал оролцож байх нь зөв юм байна гэдэг дүгнэлтийг өөртөө хийлээ.

- Орон нутгуудаар явж байхад драмын театрын хөгжил ямар харагддаг вэ?

- Уран бүтээлчдийн ур чадвар, барилга байгууламж гээд эмзэг сэдвүүд бий л дээ. Миний бодлоор энэ бүхнийг цогцоор нь, сууриар нь шийдэх ёстой гэж хардаг. Бурханы авралаар бид сонгодог театртай, орон нутгуудад сайн ч бай, муу ч бай театрууд байгаа нь олзуурхууштай. Театр байна гэдэг нь хүний санаанд, тэдний далд ухамсарт нэг зүйл өгдөг гэж бодож байна. Хөгжүүлье гэвэл удаан хугацаа хэрэгтэй байх. Миний харснаар Завхан, Өмнөговь аймгийн театрууд нэлээд хүчтэй ажиллаж, эрчимтэй жүжиг тавьж, түүнийгээ хотод ирээд тоглож байна. Театрууд хаалгаа барихгүй ажиллаж байгаа нь л сайн хэрэг. Төв театрын тухайд жүжигчдийг чадавхжуулах ажлууд хийсээр байгаа.

- Эрдэнэтийн соёл урлаг, театрын байгууллагын тухай таны бодол?

- Эрдэнэт спортоороо их алдартай. Урлагаас илүү спортоор нь мэднэ.

- Н.Баярмаа гэдэг жүжигчин уран бүтээлээрээ энэ онд ямар зорилт тавьсан бэ?

- Хүн бүрд нэг зүйл хийгээд дуусахаар дараагийн бодол орж ирдэг шүү дээ. Сүүлийн жилүүдэд Монголын театр, киноныхон их нээлттэй болж байгаа. Дэлхий ойр, урлаг маш том зэвсэг гэдгийг бид харж байна. Улс тусгайлсан яамтай болголоо. Тиймээс урлагийнхан зориг орж байна. Олон Улсын кино наадмуудад их орж, гадны кинонуудад тоглож байна. Би ч мөн тийм нэг зорилго тээж байна. “Монголдоо үзүүлээд өгье” гэхээс илүүтэй Олон Улсад гарах юмсан гэсэн төлөвлөгөө бий.

- Эрдэнэтийн залууст хандаж юу хэлэх вэ?

- Би Эрдэнэтэд ирсэндээ баяртай байна. Миний сэтгэлд ч “Гэрэл аслаа”. Нүдэндээ галтай, суръя, мэдье гэсэн олон хүний царайг олж харлаа. Залуучууд бид итгэл найдвартай байхгүй бол биднийг хэн босгож ирэх билээ. Оюунлаг, хүчтэй, сэтгэлдээ галтай залуучууддаа “Гэрлээ байнга асааж яваарай” гэж захья.

- Баярлалаа. Танд сайтныхаа уншигчдын өмнөөс уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.